Бидний тухай
“Универсал Жойнт” ХХК
нь ETP, ITR, PAKELO, ITM, BWG, AGA Parts, CASE брэндийн уул уурхайн тоног төхөөмжийн бүх төрлийн сэлбэг болон шинэ техник тоног төхөөрмжийг албан ёсны диллэрийн эрхтэйгээр Монгол улсад худалдаалж байна.
Чанарын шаардлагад бүрэн нийцсэн цогц үйлчилгээ
- Сэлбэгийн худалдаа
- Техник худалдаа
- Засвар
- Түрээс
Values & Principles
Үнэт зүйлс,
баримтлах зарчим
Алсын хараа
Бид дэлхийн өндөр техник технологи, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг Монголд нэвтрүүлэн ажиллуулж түүнийгээ бүрэн эзэмшин засварлаж түгээн таниулж чадах мэргэжлийн компани болно.
Эрхэм зорилго
Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчнээр удирдан залж, Монгол инженерийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэн ажиллаж, үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдахгүй үргэлж найдвартай шуурхай байдлыг эрхэмлэн ажиллахыг зоридог.
Үзэл баримтлал
Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино
History
Компанийн түүх
2005 он
Компани байгуулагдав
“Универсал Жойнт ХХК нь албан ёсоор байгуулагдаж Комацу техникийн засвар үйлчилгээг хийж эхлэв
2005 он
2007 он
Европ чанарыг Монголд нэвтрүүлж эхлэв
Универсал Жойнт ХХК нь ETP, ITR, ITM, KIAN-ANN брэндүүдийн Монгол дахь албан ёсны диллэр болов.
2007 он
2008 он
Түрээсийн үйлчигээ эхлэв
Универсал Жойнт ХХК нь D375A-3, D155A-5, PC600-7, PC450-7, PC360-7, D65E-12, WA380 техникүүдийг түрээсэнд гаргаж эхлэв.
2008 он
2009 он
Pakelo брэндтэй хамтран ажиллаж эхлэв
Универсал Жойнт ХХК нь Илали улсын 90 гаруй жилийн түүхтэй Pakelo брэндийн тос, тосолгооны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж эхлэв
2009 он
2012 он
New Bogat байгуулагдав
2012 онд “New Bogat” ХХК охин компани байгуулагдав.
2012 он
2017 он
Case брэндийн диллэр болов
Универсал Жойнт ХХК нь 2017 онд 179 жилийн түүхтэй Case брэндийн албан ёсны диллэр болж. Case салбар оффис ажиллаж эхлэв
2017 он
2020 он
Универсал Рент Майнинг Сервис ХХК байгуулагдав
2020 онд Универсал Рент Майнинг Сервис ХХК байгуулагдаж, 1200мКв бүхий засварын зориулалттай барилга ашиглалтанд оруулж Түрээс, Засварын үйлчилгээг дагнан ажиллаж байна
2020 он
2022 он
хамтын ажиллагаа
Универсал Жойнт ХХК-ны нийүлсэн техник, сэлбэг, бараа материал зэрэг нь манай томоохон харилцагч болох Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцвемет ТӨҮГ, Багануур ХК, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг Монголын томоохон уурхайд олон жилийн турш танигдаж, үйлчилгээ болон чанар батлагдсаар байна.
2022 он